Тэмцээнд оролцох заавар (Компьютероос)
Компьютерынхаа хөтчийг нээнэ. URL дээр нь LICHESS.ORG гэж бичээд хандана.
(Chrome, Mozilla, Torch, Explorer, Safari гэх мэт бүх хөтөч дээр болно.)
Үндсэн цонхны баруун дээд буланд байрлах жижиг арааны зурган дээр дарна.
Гарч ирсэн цонхноос LANGUAGE хэсгийг сонгоно.
Гарч ирсэн олон орноос МОНГОЛ гэснийг олж сонгоно.
Хөтөч дээрх вебсайтын хэл Монгол болсны дараа НЭВТРЭХ хэсэг дээр дарна.
Өмнө нь бүртгэл үүсгэж байсан бол өөрийн бүртгэлээрээ нэвтрэнэ. Байхгүй бол БҮРТГҮҮЛЭХ дээр дарна.
1-р цонхонд Хэрэглэгч өөрийн нэрийг бичнэ. (Эцэг эх нь хүүхдийнхээ хаягийг нээж байгаа тохиолдолд хүүхдийнхээ нэрийг цэцэрлэгийн дугаартай нь бичнэ. Жишээ нь: Г.Энхжин_101)
2-р цонхонд И-МЭЙЛ хаягаа бичнэ. (энэ хэсэгт эцэг эхчүүд өөрсдийн ашигладаг и-мэйл хаягийг бичиж өгнө.)
3-р цонхонд нэвтрэх нууц үгийг зохионо.
Эцэст нь бүртгүүлэх товч дээр дарна.
АНХААРУУЛГА: Бүртгэл хийж дууссаны 2-р цонхонд бичсэн И-МЭЙЛ хаягт баталгаажуулах зурвас ирэх бөгөөд И-МЭЙЛ хаягаараа орж тэрхүү зурвасыг нээж, хавсаргасан холбоос дээр дарж бүртгэлээ баталгаажуулна.
Доор байрлах улаан хэсгүүдийг дарж НОГООН болгоно.
Нэвтэрч орсны дараагаар ТОГЛОХ цэсийг сонгоно.
Тэмцээнүүд хэсгийг сонгоно.
Тэмцээнүүд хэсгийг дарсаны дараагаар ийм цонх гарч ирэх бөгөөд эндээс KEICHESS Arena гэдгийг олж сонгоно.
Босоо улаан таславчтай зураас бол яг тухайн болж буй цагийг заах ба зурааснаас хойно буюу баруун гар талд нь байгаа тэмцээнүүд эхлэх болоогүй гэсэн үг. Энэхүү график нь баруун гар талаас зүүн гар тийш урсах бөгөөд өөр өөрсдийн урт нь тэмцээний үргэлжлэх хугацааг харуулна.
KEICHESS Arena-г сонгоод НЭГДЭХ товчин дээр дарна.
Тэмцээнд нэвтэрч орох нууц үгээ бичнэ.
САНАМЖ: Тэмцээний цагийн хуваарь болон тэмцээний нэр, тэмцээнд нэвтрэх нууц үг зэргийг tugsnuudel.blogspot.com цахим хаягны ТЭМЦЭЭН гэсэн цэснээс харна уу!
Тэмцээнд оролцох хүүхдүүдийн бүртгэлтэй нэрс харагдах бөгөөд "Улаанаар хүрээлсэн цаг" дуусахад тэмцээн автоматаар учраа тааруулж эхлэх болно.
Тоглолт аль нэг талын хожлоор өндөрлөж, дууссаны дараагаар ТЭМЦЭЭНИЙ ҮНДСЭН ХУУДАС РУУ ЭРГЭЖ ОРОХ гэсэн хэсгийг сонгож дарна.
Тэмцээний үндсэн цонх гарч ирснээр хэн хэн хэдэн оноотой явааг харж болно. Энэ цонхондоо хүлээж байтал, автоматаар дараагийн учраа таарч дахин тоглоно.
САНАМЖ: Эхний өрөг дууссаны дараа, дараагийн учраа хэсэг хугацааны дараа эхлэх тул тууштайгаар хүлээнэ үү.
АНХААРУУЛГА: Улаан дөрвөлжингөөр тэмдэглэсэн тэмцээний үндсэн цаг дуустал тэмцээнийг орхиж болохгүй. Дараагийн өрөг автоматаар эхэлтэл энэ цонхондоо үлдэнэ.
Бяцхан шавь нартаа амжилт хүсье~~~!!!
Хожил хоёр тийшээ <3
Comments
Post a Comment