Тэмцээнд оролцох заавар (Гар утаснаас)


Гар утасныхаа APPSTORE, PLAYSTORE-руу ороод Lichess гэж хайгаад аппликейшнээ гар утсандаа татаж авна.


 Гар утсанд Install хийж суулгаж дууссаны дараа аппликейшнруугаа орно.


lichess.org гэсэн бичгийн урд байрлах хөндлөн 3 зураас дээр дарна.


 Гарч ирсэн цонхыг доош нь гүйлгэн SETTINGS цэсийг сонгоно.


 SETTINGS цэсийг сонгосны дараагаар LANGUAGE цэсийг сонгоно.


 Гарч ирсэн цонхноос өөрийн Улсын нэрийг хайж олон хэлийг солино.


 Хэлээ Монгол болгосны дараа үндсэн цэсрүү буцан НЭВТРЭХ хэсгийг дарна.


Бүртгүүлэх хэсгийг дарна.


1-р цонхонд Хэрэглэгч өөрийн нэрийг бичнэ. (Эцэг эх нь хүүхдийнхээ хаягийг нээж байгаа тохиолдолд хүүхдийнхээ нэрийг цэцэрлэгийн дугаартай нь бичнэ. Жишээ нь: Г.Энхжин_101) 
2-р цонхонд И-МЭЙЛ хаягаа бичнэ. (энэ хэсэгт эцэг эхчүүд өөрсдийн ашигладаг и-мэйл хаягийг бичиж өгнө.)
3-р цонхонд нэвтрэх нууц үгийг зохионо. 
Эцэст нь бүртгүүлэх товч дээр дарна.
АНХААРУУЛГА: Бүртгэл хийж дууссаны 2-р цонхонд бичсэн И-МЭЙЛ хаягт баталгаажуулах зурвас ирэх бөгөөд И-МЭЙЛ хаягаараа орж тэрхүү зурвасыг нээж, хавсаргасан холбоос дээр дарж бүртгэлээ баталгаажуулна.


 Бүртгэлээрээ нэвтэрч орсоны дараагаар lichess.org гэсэн бичгийн урд байрлах 3 хөндлөн зураасыг дарна.


 Гарч ирэх үндсэн цэсний цонхноос ТЭМЦЭЭН гэсэн цэсийг сонгоно.


Тэмцээнүүдийн жагсаалт гарч ирнэ. 

  • IN PROGRESS тоглолт нь явагдаад эхэлчихсэн буюу болж буй тэмцээнүүдийг харуулна.
  • UPCOMING тоглолт нь эхлээгүй буюу удахгүй эхлэх гэж буй тэмцээнүүдийг харуулна.
UPCOMING хэсгийг дарна.



UPCOMING хэсгээс KEICHESS Arena гэсэн тэмцээнийг олж сонгоно.
САНАМЖ: Тэмцээний цагийн хуваарь болон тэмцээний нэр, тэмцээнд нэвтрэх нууц үг зэргийг tugsnuudel.blogspot.com цахим хаягны ТЭМЦЭЭН гэсэн цэснээс харна уу!
АНХААРУУЛГА: Хэрэв тэмцээн эхлэх цагаас хожимдсон бол KEICHESS Arena гэсэн сонголт UPCOMING хэсэгт байхгүй болохыг анхаарна уу. Тэмцээн хэдийн эхэлсэн бол та IN PROGRESS сонголтоос KEICHESS Arena тэмцээнийг олж сонгоно.


Баруун доор байрлах НЭГДЭХ товчийг дарна.


Тэмцээнд нэгдэхийн тулд нууц үгээ хийнэ.
САНАМЖ: Тэмцээний цагийн хуваарь болон тэмцээний нэр, тэмцээнд нэвтрэх нууц үг зэргийг tugsnuudel.blogspot.com цахим хаягны ТЭМЦЭЭН гэсэн цэснээс харна уу!


 Тоглогчид орсоноор "Улаанаар хүрээлсэн" цаг дуусахад тэмцээн автоматаар эхэлнэ. Нийт тэмцээнд оролцогчдын учраас автоматаар тааруулна. Бүртгүүлсэн хэрэглэч бүрт чансааны оноо өгөх бөгөөд тоглолтонд хожих юм бол оноо нь өснө. Хожигдох юм бол оноо нь хасагдана.


Тоглолт аль нэг талын хожлоор өндөрлөж, дууссан тохиолдолд дэлгэцний зүүн доод буланд байрлах 3 цэгийг дарна.


Гарч ирсэн цонхноос ТЭМЦЭЭНИЙ ҮНДСЭН ХУУДАСРУУ ЭРГЭЖ ОРОХ гэсэн сонголтыг сонгоно.


Тэмцээний үндсэн цонх гарч ирснээр хэн хэн хэдэн оноотой явааг харж болно. Энэ цонхондоо хүлээж байтал, автоматаар дараагийн учраа таарч дахин тоглоно. 
САНАМЖ: Эхний өрөг дууссаны дараа, дараагийн учраа хэсэг хугацааны дараа эхлэх тул тууштайгаар хүлээнэ үү.
АНХААРУУЛГА: KEICHESS Arena гэсэн бичгийн доор байрлах тэмцээний үндсэн цаг дуустал тэмцээнийг орхиж болохгүй. Дараагийн өрөг автоматаар эхэлтэл энэ цонхондоо үлдэнэ.



Тэмцээний үндсэн цаг дуусч тэмцээн өндөрлөснөөр ялагчид тодорно.

Бяцхан шавь нартаа амжилт хүсье~~~!!!

Хожил хоёр тийшээ <3

Comments

Popular posts from this blog

Тэмцээнд оролцох заавар (Компьютероос)